Женко Х.Баттулга Кёкүшюзанбатбаяраас ДӨРВӨН ТЭРБУМ төгрөг зээлчихээд ХОЁР ТЭРБУМЫГ нь өгөөгүй аж
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-04

Монгол Улсын иргэн Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. 2016 оны сонгуульд цацраа хэмээх Л.Элдэв-Очирт өвдөг шороодчихоод ихэд сандарч байсан түүнд тухайн үеийн улстөрий эрх баригч хүчин МАН-аас 250 гаруй хуудас эрүүгийн хэрэг нээж, Төмөр зам төслөөс мөнгө шамшигдуулсан байж болззошгүй гэх агуулгаар шалгаж байсан үе. Яг энэ үед азаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах сунгаа Ардчилсан намд өрнөж Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга тэргүүтэй нэр тус намын гишүүд нэр дэвшин өрсөлдөж Х.Баттулга дотоод сунгаанд ялсан. Түүний дараа СЕХ-нд бүртгүүлэн нэр дэвших эрхээ авсанаар "хуулийн хамгаалалтад орж" өнөөх гэмт хэргийг материал нь хаа нэг газар, хэн нэг мөрдөгчийн ширээний шүүгээнд тоосонд дарагдаж хэвтэх болсон. Хууль ёсоор сонгууль эхлэх үед 21 аймаг, хотын есөн дүүргийн иргэдтэй уулзалт хийх, сонин сэтгүүл, тараах материал, ухуулагч, суртлагчдийн хөлс гээд багагүй мөнгө зарцуулах нь тодорхой. Ийм тухайн үед гудамжинд байсан Х.Баттулгад тийм ч хангалттай мөнгө байгаагүй учраас бусдаас зээл, тусламж хүссэн байна. Тэр үед АРДЧИЛСАН НАМД хөрөнгөтэй томчуудаас Даваагийн Кёкүшюзанбатбаяр түүнд гар сунгаж ДӨРВӨН ТЭРБУМ төгрөг зээлүүлсэн аж.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгуулийн сурталчилгаанд ашигласан мөнгөнийхөө тавин хувийг өгөөгүй гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр “Х.Баттулга өөрөөсөө мөнгө гаргаагүй. Кёкүшюзанбатбаяраас зээлсэн мөнгөө одоо хүртэл төлөөгүй. Харин ч түүнийг эсрэгээрээ хууль шүүхийн байгууллагад хандан шалгуулж байгаа хүн муутай хүн. Я.Санжмятав бид хоёр хүн амьтнаас мөнгө зээлж яаж махаа зулгаалаа. Тэр үед Х.Баттулга миний өрөөнд орж ирчихээд юу гэж хэлж, юу гуйж байлаа” хэмээн видео бичлэгтээ онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.