М.Энхсайхан Ерөнхий сайдыг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого гаргахад хамтарч ажиллах санал тавьсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-04

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөний талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ерөнхий сайд асан М.Энхсайханыг урьж, хамтран ажиллаж байгаа талаараа ярилаа.Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд цогц ажлуудыг хийнэ. Энэ бүхнийг хийх суурь өөрчлөлтийг авчрах хууль эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Өмнө нь Улаанбаатар хот 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол одоо 880 гаруй тэрбумын хөрөнгө оруулахаар болоод байна. Том хөрөнгө оруулалтууд давхар яригдана. 10 жилийн тогтвортой орлогыг бүрдүүлж байж Улаанбаатар хот хөгжинө. Үүний тулд бизнесээ тэлэх ёстой. ААН-үүд дарамтгүй орлого олох боломжтой. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэж байгаа.

Энэ хүрээнд мэргэжлийн олон чадварлаг хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Нэг хүнийг онцлоход, М.Энхсайхан Ерөнхий сайдыг Улаанбаатар хотын хөгжил, эдийн засаг, хотын эдийн засаг гэсэн бодлого гаргахад хамтарч ажиллах санал тавьсан. Дэмжсэн. Хамтраад явж байгаа. Бодлогоо боловсруулаад бэлдэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.