Энэ жил нийслэлд 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-08

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн үеэр Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жил нийслэлд 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4,860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо өссөн эсэхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаас тодруулахад "Цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаас хойш гэмт хэргийн тоо өсөөгүй. Дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр хяналт тавиад явж байгаа"-г танилцууллаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.