Эрүүл мэндийн сайд С.Энхболд ӨРГӨӨ амаржих газарт 3,5 тэрбумын тоног төхөөрөмж гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-09

Засгийн газрын 2021 оны 11 сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор:

  • "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,
  • "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,
  • "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газраас нийслэлийн гурван амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд  С.Энхболд өнөөдөр Өргөө амаржих газар дээр ажиллан шаардлагтай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцав.

Түүнчлэн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг Эрүүл мэндийн тусламж үйчлилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.133.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.