Х.Нямбаатар: 2016 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын НУУЦ дүнг нийтэд ил болго
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  Хууль зүйн сайд мэдээлэлдээ  "2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. 130 хуудас шалгалтын материал байгаа. Тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг нэлээн дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнд хэвлэж авах боломжтой.

Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан” гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.