МАН-ын даргын зөвлөх ЖЕНКО Х.БАТТУЛГА АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-11

Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. О.Цогтгэрэл болон С.Эрдэнэ даргатай АН-ынхан өөр хоорондоо намын даргын сонгууль явуулахаа илэрхийлж нэр дэвшигчдээ бүртгээд эхэлсэн.  О.Цогтгэрэл даргатай АН-ын  Сонгуулийн хороо өнөөдөр /2022.03.10/-аас эхлэн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд буй. Тэгвэл тус намын даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Түүний тэргүүлдэг Монголын Ардчилсан холбооныхон ээлжит их хурлаа хийж Д.Монголхүүг тэргүүнээрээ сонгоод буй юм. Төрийн тэргүүнээс бууснаас хойш хэсэг чимээгүй явсан тэрбээр ийнхүү Монголын улстөрийн сөрөг хүчин болох АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлж буйнь улстөрийн карьер нь дуусаагүй гэдгээ илэрхийлж буй хэлбэр юм. Мөн түүнд одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оун-Эрдэнэ орон тооны зөвлөхөөрөө ажиллуулах санал хүргүүлж байсан удаатай. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрохдоо "Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулсан. Санхүүжүүлсэн. Тэрчлэн эмх замбараагүй байдалд уриалсан. Олон хууль бус зүйл хийсэн" гэж онцлоод "АН-ыг хоёр хуваасан хүн МАН-ыг хоёр хувааж чадахгүй шүү" гэж байсан удаатай

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.104.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.