О.Амартүвшин: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний зорилт нь аж үйлдвэрийг хөгжүүлэх
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-13

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Орхон аймагт зохиож байна.

Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний зорилт нь аж үйлдвэрийг хөгжүүлэх бөгөөд үүнийг дагаад эрчим хүч, дэд бүтэц, бусад салбар хөгжинө. Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрхэн эхлүүлэх вэ гэдгийг хамтдаа ярилцаж байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл" хэмээв.

Мөн "Шинэ сэргэлтийн бодлого" -ын хүрээнд яригдаж буй 100 гаруй томоохон төслүүдийг төр, хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Төр-Хувийн хэвшлийн түншлэл хамтарч, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшилд боломж олгох замаар төр эдийн засгийн амжилтад хүрнэ гэдгийг нэмж хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.26.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.