Их хэмжээний мөнгөн гулдмай хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Үйл явдал
/
2022-03-13
Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас хаалттай байсан хилийн хөдөлгөөн бага багаар нээгдэж эхлэхтэй зэрэгцээд Турк улсаас манай улс руу чиглэсэн импортын урсгал нэмэгдэж байна.

Үүний хажуугаар татвар төлөлгүй хилээр нэвтрүүлж, ашиг орлого олох зорилготой алт үнэт эдлэл, Туркын лайв гэгдэх төрөл бүрийн бараа захиалагчдын карго ачаан дунд хар тамхи мансууруулах бодис нууж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Туркийн Станбулын чиглэлээс ирсэн нислэгийн зорчигч тус бүр нь 1 кг-ийн жинтэй нийт 100 гаруй ширхэг мөнгөн гулдмайг татвараас зайлсхийн хилээр нэвтрүүлэхдээ Туркээс захиалсан иргэдийн барааг нуувч болгон ашигласан тохиолдлыг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байгаа гэнэ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.17.78.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би байна (202.5.206.195) 2024-11-06 21:17:01
Буяныг оруулаачдээ