АТГ: Ерөнхий прокурор бусдаас 2 сая доллар авсан гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-16

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. 

Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.  Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Түүхэндээ ийм зүйл байгаагүй. 

Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай байна. Ингээгүйн  улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулж хэлье.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.9.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.