С.Энхболд: Шаардлагатай гэвэл ТАВДУГААР ТУНГ хийх ч боломжтой
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-16

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг.

Дөрөв дэх тун дараагийн давлагаанаас илүү хамгаалах тул эхлүүлсэн. Түүнчлэн эрсдэлт бүлгийн дархлалын эсийг идэвхжүүлэх үр нөлөө сайн байна гэсэн үүднээс уг тунг тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 3.4 хувь нь хамрагдсан. Одоогоор вакцинжуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.