Угаарын хий мэдрэгч шинээр худалдан авсан бол сав баглаа боодлоос гарган, батерейг хийж, мэдрэгч өөрийгөө шалгаж дуустал 3 мин хүлээнэ. Мэдрэгч асах үед нэг удаа улаан гэрэл анивчин, шингэнэсэн дуу гарна. Угаар мэдрэгчийг байшинтай айлууд том, хүүхдийн болон унтлагын өрөө гээд өрөө бүрт байрлуулбал илүү найдвартай. Учир нь өрөө бүрийн өгөөр сэлгэлт өөр байдаг.
Ажиллаж байгаа угаар мэдрэгч 30-40 сек тутамд цэнхэр гэрэл анивчина.
Цэнхэр – аюулгүй
Шар – аюултай
Нэгэнт дохио ирвэл “RESET” товчийг дараарай. Угаар ялгарч байгаа нь баталгаа бол “RESET” товчийг дарсны дараа:
РРМ 70-аас доош байвал дахин дохиолол дугарахгүй.
РРМ 70-200 байвал 5 минутын дараа
РРМ 200-аас дээш буюу “аюултай түвшинд” байвал тун удалгүй дахин дугарна.
Энэ тохиолдолд яаралтай гаар сэлгэлт хийн, халуун бүлээн юм уун, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийн байдлыг сайтар хянаарай.
Дохиоллыг тоохгүй өнгөрөөж болохгүй.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин