ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Үйл явдал
/
2022-03-17
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх чадавхижуулах, орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын удам зүйн үнэлгээ, уламжлалт мэдлэгийн бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 10, 11-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн биотехнологийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар малд удам зүйн үнэлгээ хийх, үнэлэх, мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах, баяжилт хийх зэрэг онолын болон дадлагын сургуулилт хийсэн юм.

Мөн цахим хөдөө аж ахуйн хүрээнд хөгжүүлж буй Мал аж ахуйн нэгдсэн системийн холболт, нэвтрүүлэлтийн талаар мэдээлэл өгч, малчид, мал аж ахуй эрхлэгчдэд сурталчлан таниулах талаар харилцан санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.157.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.