УСАН ХАНГАМЖИЙН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА ХАНГАГДАНА.
Үйл явдал
/
2022-03-17
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар барьж буй  Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн Усан хангамжийн дамжуулах гуравдугаар шугамын угсралтын ажил дууслаа.

Одоо туршилт тохируулга, угаалга ариутгал хийж, Улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэлээ хангаж байна. Ус хангамжийн цех Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан 800мм-ийн голчтой хос шугам хоолойгоор хоногт 60-70 гаруй мян.т3 цэвэр ус хэрэглэгчдэд түгээдэг. 46 жилийн насжилттай эхний шугам хоолой муудсан, Эрдэнэт хот өргөжиж, үйлдвэрлэлийн  хүчин чадал нэмэгдэн, цэвэр усны хэрэглээ өсөж буйг харгалзан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд усан хангамжийн гуравдугаар шугамыг тавих асуудлыг шийдвэрлэв. Гуравдугаар шугам хоолойг барьж ашиглалтад оруулснаар усан хангамжийн найдвартай ажиллагаа хангагдана. Мөн одоо ашиглаж байгаа хоёр шугам хоолойг ээлжлэн зогсоож, засвар үйлчилгээ хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн ундны усны эрүүл ахуйн шардлагад  нийцсэн хамгаалалтын бүрээстэй  ган хоолой тавьж буйгаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.223.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.