Х.Баттулга: Нэг намын Төрийн өндөрлөгүүдтэй нийгэм ямар байдгийг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна
Үйл явдал
/
2022-03-17
Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг гардууллаа. 

АН-ын даргад нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

- Ардчилсан намын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Монгол улс цаашдаа парламентын засаглалтай, иргэд нь төлөөллөө сонгуулиар сонгодог парламенттай байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Бид нэг намын Төрийн гурван өндөрлөгтэй нийгэм ямар байгааг яс махаараа, амьдралаараа мэдэрч байна. Тиймээс АН парламентад тодорхой байр суурьтай байх эсэхийг шийдэх сонгуульд  нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.