С.Энхболд: Нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас барсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-17

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр 

Сүүлийн таван жилд манай улсад 10 орчим хүүхэд менингококын халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг.      Бид эх,хүүхдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна. Томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байна. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.

Зургаан аймагт томуугийн халдвар идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Жилд нийт 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа. 

Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй.                  Ер нь манай улсад хүүхдийн эмч нар цөөн. Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч мөн дутагдалтай тул Анагаахын их сургуульд шинэ анги нээн, хүний нөөцөө бэлдэж байна гэв.    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.