Монголын төмөр зам ТӨХК-ийн дараагийн их бүтээн байгуулалт Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил байх нь
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-17
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар төмөр замтай холбоотой нэлээд томоохон, түүхэн шийдвэрийг гаргалаа.  Чойбалсан – Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 420 км, Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК барих – ашиглах - шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа
 
Энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 420 км төмөр зам болон баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн шийдвэр гарлаа. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг 2013 оны Засгийн газрын 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон, үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлав.
 
Энэ үеэр Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ...”Монголын төмөр зам” ТӨХК энэ хоёр төсөл дээр бусад сонирхогч компаниудтай хамтарч тусгай зориулалтын компанийг байгуулан ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж барих-ашиглах-шилжүүлэх гэсэн нөхцөлөөр төмөр замыг бариад тодорхой хугацааны дараа төрд үнэгүй шилжүүлнэ. Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг энэхүү төслүүдэд ирж оролцохыг урьж байна.
 
2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж даруй 9 жилийн дараа буюу 2019 оны хавраас төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар 3 том төсөл хэрэгжиж байгаа нь Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайт, Зүүнбаян–Хангийн чиглэл юм. Үүнээс Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр зам үндсэн тээвэрлэлтэд бэлэн болсон, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр анхныхаа тээврийг зэсийн баяжмалаар эхлүүлж дараа дараагийн ачилтууд хийгдсээр байна...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.