АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГЧ, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Үйл явдал
/
2022-03-19
Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үр дүнд чиглэсэн бодлого, төлөвлөлттэй уялдуулах нь” сургалт, хэлэлцүүлгийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн мэргэжилтнүүдийг хамруулан 2022 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнд суурилсан, бодлого төлөвлөлттэй уялдуулсан төсвийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, 2022 оны төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн салбарын санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулахад чиглэгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.