ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛД ӨРТӨЖ ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН 2 ӨРХӨД ШИНЭ ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Үйл явдал
/
2022-03-19
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Овоо сумын хаваржилтын байдал, сум орон нутгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, аймаг орон нутгаас юун дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар сумын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Мөн энэ үеэр гал түймрийн аюулаас үүдэн гэр оронгүй болсон 2 малчин өрхөд шинэ гэр гардууллаа.
Өнгөрсөн оны сүүлчээр Баян-Овоо сумын 2 малчин өрх гал түймрийн ослоос үүдэн гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал болсон. Иймд Баян-Овоо сумын Налих багын малчин Ш.Эрдэнэзориг мөн тус сумын Харзаг багын малчин С.Соёлсайхан нарын гэр бүлд Аймгаас 5 ханатай өргөө гэрээр дэмжлэг тусламж үзүүллээ.
 
 
  
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.