Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын хэрэглэгчийн өдөр жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр болдог.
Энэхүү өдрийг “Монгол Улсын Шадар сайд, БСШУ-ны сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” уриан дор жил болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тэгвэл ШӨХТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны энэ өдрийг 21 насанд хүрээгүй хүнд Электрон тамхи худалдан борлуулахыг хориглох, “Электрон тамхины хор нөлөө”-г сурталчлах аяныг зохион байгуулах санаачилга гаргасан. Энэхүү санаачилгын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс дүүргийн ЕБС-иудын ахлах болон дунд ангийн сурагчдад “Электрон тамхины хор нөлөө”-ний талаарх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Нийслэлийн 47 дугаар сургуулийн Монгол Улсын зөвлөх багш Ц.Дийдэрмаа зохион байгуулсан юм.
Ташрамд мэдээлэхэд, дэлхий дээр 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд 6 секунд тутамд 1 хүн нас бардаг гэдгийг судлаачид тогтоосон. Судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 22 хувь нь тамхи татаж үзсэн, 61.4 хувь нь 14 наснаас өмнө сонирхож татсан, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин