БШУЯ-наас ёс зүй хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай СӨБ-ын эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-04-09
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн өмчийн 63 цэцэрлэгийн 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулан, эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар БШУЯ-наас ёс зүй хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн юм.
 
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, багш нарын ёс зүйн хэм хэмжээ, ажлын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд бид эцэг, эхчүүдийн санал, хүсэлтийг үргэлж хүлээж авдаг. Тиймээс та бүхэн дараах хэд, хэдэн асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багш албан хаагч, эрхлэгч нар ажлын хариуцлага, хуулийн хүрээнд хүлээх үүргийг чандлан баримтлан ажиллах, Цагийн менежментийг хуваарилах, Эцэг, эхээс авсан хандив тусламжийг зориулалтын дагуу ашиглаж, зарцуулалтыг ил тод байлгах зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай” байгаа талаар хэллээ.
Мөн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бүтээлч ажил болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллах талаар санал, солилцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.