Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, НЭМҮТ-ийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагын 100 орчим эмч мэргэжилтнүүд оролцлоо.Уулзалтын эхэнд Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгооны ерөнхий мэдээлэл, ач холбогдол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалыг танилцуулж, Архангай, Дорноговь, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл өөрийн аймаг орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцоололын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Уулзалтын явцад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох газрын дарга нар танилцуулж, асуулт хариулт өрнөв. Уулзалтын төгсгөлд аймаг бүр өөрийн нутаг орны онцлог, хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нарийвчлан тооцож, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөлтөө дахин сайжруулан ойрын хугацаанд болох ээлжит уулзалтаар танилцуулахаар тохиролцов
.
-
2 цаг 34 мин
-
21 цаг 16 мин
-
21 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин