Л.Оюун-Эрдэнэ: Надаас өөр хэн ч байлаа гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-09

Засгийн газрын тэргүүн төв талбайд жагсагчидтай уулзах үеэр үнийн өсөлтийг зохицуулах амлалтыг иргэд шаардав.

Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1,000 төгрөгөөр өсөх бензиний үнийг тогтвортой барих боломжтой гэж тооцож байгаа. Бензинийг бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас тийм ч амар биш байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Надаас өөр хэн ч байлаа гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй

Бид зах зээлийн нийгмийг сонгож авсан. Төр бүх юмны үнийг шууд тогтоодог байсан нийгэм бол 1992 оноос өмнөх үе. Бид эргээд тийм зүйлд орж болохгүй. Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.132.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.