Тэрбээр хэлэхдээ, “Энэ оны 7 дугаар сарын хугацаанд хийх хөдөө аж ахуйн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын бодлого, тогтолцоонд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид хэрхэн сайжруулах, бодлогын ямар арга хэмжээ авч ажиллах зэргийг тодорхой болгох энэхүү судалгаа өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь 2020 оны байдлаар ДНБ-ний 12.2 хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын мөн 12 орчим хувийг бүрдүүлж, улсын төсвийн зардлын 3.1 хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуйн салбарт 180 мянга гаруй малчин өрхийн 300 орчим мянган малчид, 16.3 мянган тариаланч өрх, 1.5 мянган тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт ажиллагч 20 гаруй мянган өрх ажиллаж, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 23 орчим хувийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гол салбар юм.
“ХХААХҮ-ийн салбарын бэлэн мөнгөнд суурилсан татаасын тогтолцооны бодлогыг боловсронгуй болгох нь” судалгааны багийнхны онцолсноор, “Монгол Улс хүнс экспортлогч орон болох томоохон зорилготой. Үүнд, хөдөө аж ахуйн салбарын урамшуулал, татаасын бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний өнөөгийн хэрэгжилтийн төлөв байдлыг тодорхойлох, хөдөө аж ахуйн урамшуулал, татаас, дэмжлэг хэрэгжилтийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх нь ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, уг ажил салбарын хувьд ихээхэн өгөөжтэй учраас бидний судалгааг бодлого, үйл хэргээр дэмжихэд анхаарч өгөхийг хүсч байлаа.
-
2 цаг 15 мин
-
2 цаг 47 мин
-
18 цаг 16 мин
-
21 цаг 29 мин
-
21 цаг 53 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин