Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан: Тайван жагсаалд оролцож буй залуустай уулзан санал хүсэлтийг нь сонсов
Үйл явдал
/
2022-04-09
Эх орондоо сайхан амьдарцгаая уриатай "Ажлаа хий", "Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл", “үнийн өсөлтийг зогсоо” тайван жагсаал өнөөдөр /2022.04.08/ Баянхонгор аймгийн Баганат талбайд болж байна.

Залуус төрийн албаны хүнд суртлыг арилгах, иргэдэд тэгш боломж олгох, орон нутгаа хөгжүүлэх залуусын үзэл санааг дэмжихийг шаардан, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан жагсаалд оролцогч залуустай уулзан тэдний санал хүсэлтийг сонсож улмаар 04-р сарын 10-ны /ням гарагт/ 14:00 цагт төрийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан залуустай зөвлөлдөх уулзалт хийхээр тогтов.

Энэ үеэр тайван замаар, хуулийн хүрээнд үгээ хэлэн, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч хорьж цагдахгүй байх чиглэлийг аймгийн Цагдаагийн газарт өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.