БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярилаа
Үйл явдал
/
2022-04-09
 
Энэ үеэр Ван И хэлэхдээ, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д тусгайлан ирж Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцсон. Энэ үеэр БНХАУ -ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Оюун-Эрдэнэтэй тус тус уулзаж чухал тохиролцоонд хүрэн нь хоёр талын харилцааны хөгжилд шинэ хүч нэмэв. Олон улсын нөхцөл байдал үймээн самуунтай байх тусам хөрш орнуудын хувьд Хятад, Монгол нь харилцаа холбоогоо эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүнд бүрэн санал нэг буйгаа илэрхийлээд, Монголын тал хоёр улсын удирдагч нарын хүрсэн чухал тохиролцоог Хятадын талтай хамтдаа сайн хэрэгжүүлж, бүх түвшний харилцаа холбоог нягтруулж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэв. Тэрээр мөн Монгол, Хятадын “Ногоон гарц”-ны нөлөөг бүрэн гаргах, боомтын үйл ажиллагааны чадавх, ачаа нэвтрүүлэлтийг илүү нэмэгдүүлэх, Украины хямрал болон цар тахлын сөрөг нөлөөтэй үр дүнтэй тэмцэх зэрэгт хүлээлттэй буйгаа илэрхийллээ.
Ван И хэлэхдээ, сайн хөрш, сайн найзын хувьд Хятад, Монгол бэрхшээлийг ямагт хамтран давна. Хятадын тал Монголын талтай сэргээн хөгжүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд туслахад бэлэн байна. Сүүлийн үед Хятад, Монголын “Ногоон гарц”-ны нэвтрүүлэх үйл ажиллагаа сэргэж, талуудын төмөр замын тээвэр, авто замаар ачаа нэвтрүүлэлт, гаалийн бүрдүүлэлт, эрдэс баялгийн худалдаа зэрэг ажлууд нааштай явагдаж байна. Хятадын талаас Монголын талд цар тахлын эсрэг тэмцэх эд материал, тоног төхөөрөмж нийлүүлсээр байх бөгөөд Монголын талын халдвар хамгаалал, хяналтыг сайжруулах, боомтын саадгүй үйл ажиллагааг хангахыг дэмжих болно гэв.
Талууд мөн бие биенхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах үйл явдлыг үргэлжлүүлэн тууштай дэмжиж, гаднын нөлөөнд авталгүйгээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахаар санал нэгдэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын тал Хятадын талын анхаарал хандуулдаг асуудлыг хүндэтгэж, өөрийн орны шашны үйл хэргийг урьдын адил бүрэн эрхийнхээ дагуу зохицуулна гэдгийг илэрхийлэв.
Талууд мөн олон талт асуудлын талаар санал солилцов. Гадаад хэргийн сайд Ван И, Украины хямрал улс орон бүрийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж буй учир Азийн улс орнууд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамтдаа хамгаалах хэрэгтэйг онцоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.