Баянгол дүүрэг “АЛДВАЛ ГАЛДАНА-2” нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-09
Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, дүүргийн Онцгой комиссын даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын “Ой хээр, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх “АЛДВАЛ ГАЛДАНА-2” нөлөөллийн аяны төлөвлөгөөний дагуу “Хархорин” худалдааны төвийн гадна талбайд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Арга хэмжээнд дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 25 хорооны хэсгийн ахлагч нарын 65 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг өдөрлөгт оролцсон нийт 850 иргэнд ой хээр, шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх 1200 санамж сэрэмжлүүлгийг өгч, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 1 автомашин техник, 12 алба хаагч ажиллаж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмж хүргүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.