Уул уурхай, Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг угтан Багануур ХК-ийн ахмад уурхайчин, Дугуйн спортын мастер Б.Батболдын нэрэмжит дугуйн тэмцээн зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-09
Багануур ХК-ийн Спортын зөвлөл, Технологийн авто машины ашиглалтын хэсэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд 9 хэсгийн 27 тамирчин оролцож тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөн.

Тэмцээний үеэр Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Тэргүүн дэд захирал, Спортын зөвлөлийн дарга Д.Түвшинжаргал, Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, ТАМАХ-ийн дарга Н.Болдбат нар ахмад уурхайчин, дугуйн спортын мастер Б.Батболдод хүндэтгэл үзүүллээ. Дугуйчид 4,3 километр тойрог замыг 3 удаа тойрч нийт 12,9 км зам туулж барианд орсон хугацаагаар аваргуудыг тодруулав.

1-р байранд Э.Алтаншагай ахлагчтай Уулын-1 дүгээр хэсгийн баг

2-р байранд дугуйн спортын мастер Э.Баттөр ахлагчтай ҮАМХ-ийн баг

3-р байранд Д.Нямдаваа ахлагчтай ЗХ-ийн багууд тус тус шалгарч Өргөмжлөл, дугуйн спортын иж бүрэн хувцас, мөнгөн шагналаар шагнууллаа.

Ахмад уурхайчин, Дугуйн спортын мастер Б.Батболдын нэрэмжит тэмцээнд оролцсон бүх тамирчин уурхайчдадаа баяр хүргэе. Удахгүй болох Уурхайчдын XIV спартакиаддаа амжилт гаргахын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.41.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.