Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй
Г.Золбаяр
Үйл явдал
/
2022-04-10

"Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үед үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээлээ. Үүнд төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ.

Засгийн газрын бие даан шийдвэрлэж чадах хэр хэмжээ та бүхний 15 шаардлагын 11-т нөлөөтэй байна.

Би холбогдох байнгын хороодын дарга нар, УИХ-ын удирдлагад олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж буй энэ асуудалд бухимдалтай байгаагаа би илэрхийлсэн. Тийм учраас энэ асуудлуудыг шийдэхээр УИХ-тай хамтарч ажиллана. Засгийн газрын зүгээс чадах бүх зүйлээ хийнэ" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.