Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Онцгой байдлын ерөнхий газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-04-12
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана тэргүүтэй албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө өнөөдөр өглөө хүлээн авч уулзлаа.

    Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг өнөөдөрөөс эхлэн албан ёсны  хоёр өдөр үргэлжлэхээр болсон.

 Тэрбээр аймгийн засаг дарга Д.Бауыржан “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдах тус дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж, дадлага сургууль байгууллагуудын төлөвлөгөө, нөөцийн дүн мэдээг нэгтгэх ажлаар үргэлжилж, цаашид анхаарах асуудлыг засаж сайжруулах, төлөвлөгөөгөө хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь дадлага туршлага болон гэдэгт найдаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.