Эрдэнэт үйлдвэрт орчин үеийн дэвшилтэт Бульдозер ирлээ
Үйл явдал
/
2022-04-26
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайн Зам овоолгын хэсэгт Япон улсын Комацу фирмийн гинжит бульдозерыг хүлээн авч, өнгөрсөн лхагва гарагт ажилд орууллаа. 2021 оны шинэ загварын D275A-6  452 маркийн гинжит бульдозер нь 452 морины хүчтэй аж. Уг гинжит бульдозер нь хөрс хуулах, өрмийн машин нүүлгэх, карьерын дотор суваг шуудуу татах зэрэг газар шорооны ажлын зориулалттай орчин үеийн дэвшилтэт техник юм.  

 

Шинэ бульдозер нь байгаль орчинд ээлтэй, түлшний зарцуулалт багатай, сул зогсолтыг хянах LCD дэлгэцтэй. Түүнчлэн манай орны хүйтэн нөхцөлд тохируулан бульдозерын явах ангийн резинэн эдлэлийг өөрчилж, сайжруулснаараа чухал ач холбогдолтой болжээ. Мөн операторын  кабин  илүү тав тухтай, нэмэлт лед гэрэлтүүлэгтэй болжээ. Ийнхүү өндөр бүтээмжтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан техникээр Зам овоолгын хэсгийн парк шинэчлэгдэж байна. Уг шинэчлэл нь уулын ажлын тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Одоогоор Зам овоолгын хэсэгт Комацу  фирмийн гинжит бульдозер долоо ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.