ШУУРХАЙ: Дараах таван гишүүний БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ саналаа УИХ-ын даргад хүргүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-26

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  Хөгжлийн банкны хэрэг болон АВЛИГА, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нь нотлох баримтаар тогтоогдсон нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад өргөн барьсан аж.

Тодруулбал, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, С.Бямбацогт нарыг, АВЛИГЫН ХЭРГЭЭР Ё.Баатарбилэг гишүүний нэрс тус тус багтсан гэх мэдээлэл байна. Тэдний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын дарга авч хэлэлцээд халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эцсийн саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Өмнө нь Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангийн зүгээс ЖДҮ-гийн хэрэг холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг оруулж байсан юм 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.