Төв аймагт "ЦАГААН САРНАЙ-2022" бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Үйл явдал
/
2022-04-27
Төв аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв ОНХөтөлбөр, Монголын Бүжгийн спортын холбоо, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Соёл урлагийн газар, Монгол туургатан театр, “Мөнхийн Баян гал” ХХК хамтран аймгийн аварга шалгаруулах "Цагаан сарнай-2022" бүжгийн спортын тэмцээнийг 04 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 18 сумын 25 багийн 237 тамирчин оролцож, нас насны ангиллын хос болон соло төрлүүдэд өрсөлдлөө.

Тэмцээний шүүгчээр МБСХ-ны шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж, үр дүнг “Скейтинг систем”компьютерийн программаар бодож гаргасан бөгөөд тэмцээнд оролцож байгаа тамирчид, багуудын бэлтгэл сайн байгааг онцолсон.

Тэмцээнд оролцсон хамтлагуудын нийлбэр дүнгээр Э.Нандинцэцэг дасгалжуулагчтай Борнуур сумын "Нандин" клуб тэргүүлж, Ж.Наранбаатар дасгалжуулагчтай Зуунмод сумын "Wish wings dance" клуб 2 дугаар байр, н.Оюунчимэг дасгалжуулагчтай Баяндэлгэр сумын баг 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.117.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.