Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-04-27
Замын-Үүд сумын Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн зөвлөгөөн 04 дүгээр сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газарт зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Замын-Үүд сумын Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга, сумын Засаг дарга Б. Анхбаяр, Хил хамгаалах туслах хүчний орон тооны бус зөвлөлийн орлогч дарга, хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу болон зөвлөлийн гишүүд оролцлоо.

Зөвлөгөөнөөр Замын-Үүд сумын Хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөлийн 2021 оны ажлын үр дүн хэлэлцэж, тус зөвлөлтэй 2021 онд хамтран ажилласан ажлын тайланг танилцууллаа. Мөн Замын-Үүд сумын хэмжээнд 2021 онд гарсан гэмт хэрэг, зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар тус тус хэлэлцсэн юм. Зөвлөлийн төгсгөлд 2022 онд баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.