Хэнтий аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн сурагчдад анги байгууллагаа танилцууллаа
Үйл явдал
/
2022-04-27
Хилийн цэргийн 0151 дүгээр анги Хил хамгаалах байгууллага, ангийн үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн 12 дугаар ангийн 90 гаруй сурагч, 10 гаруй багш ажилчдад анги байгууллагаа танилцууллаа.

Энэ үеэр Монгол цэрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан алба хаагчидтай уулзалт ярилцлага хийж, Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж буй зэвсэг, хувцас, ахуй хангалт, холбооны техник хэрэгсэл болон албаны нохойн сургалтын төвийн үзүүлэх тоглолтыг танилцуулсан юм. Ахлах ангийн сурагчдад хилийн цэргийн анги байгууллагыг танилцуулснаар хүүхэд залууст хил хилчдийн алба үйл ажиллагааг ойлгуулах, хилч эх оронч үзлийн төлөвшүүлэхэд түлхэц болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.