Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг буянт суманд ажиллав
Үйл явдал
/
2022-04-27
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан бүх сумдыг тойрч, оршин суугчидтай уулзан, иргэд, малчдын амьдрал, ажил байдалтай танилцаж, зарим тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллахаар хуваарь гарган 2022 оны 4 дүгээр сарын 25-аас эхлэн 14 хоногийн албан томилолтоор сумуудыг зорин ажиллаж байна.

  Уг хуваарийн дагуу  аймгийн төвөөсөө 75 гаруй километрийн зайд оршдог  Буянт сумаас эхлэлээ. Энэ удаагийн Буянт суманд ажиллах    засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт ИТХ –ын дарга Н.Бейбитхан, засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд багтжээ

Буянт сумын иргэдтэй гурван удаагийн уулзалт зохион байгуулан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хаваржилтын байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлын талаар эхлээд мэдээлэл солилцлоо. Засаг дарга Д.Бауыржан иргэдэд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг  бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар болон аймгийн хэмжээнд хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Дараа нь аймгийн ИТХ-ын  дарга Н.Бейбитхан Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сумын удирдлагууд ажилтан албан хаагч, иргэдэд мэдээлэл өгч ажиллав. Уулзалтын дараа тус сумын дотуур байр болон сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн энэ үеэр мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

Буянт сумаас аймгийн хошой аварга өрх 2, аймгийн аварга өрх 2, аймгийн аварга саальчин 2 төрөн гарсан билээ. Энэ суманд 3000 орчим хүн амьдарч байгаагаас 500 гаруй малчин өрх мал маллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.