Эрдэнэт үйлдвэрт хөрөнгө оруулалт, урсгал засварын ажил хийгдэж байна
Үйл явдал
/
2022-04-27
Барилга засварын цех энэ оны  Хөрөнгө оруулалт, урсгал засварын зардлаар хийгдэх  барилга угсралт засварын ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.  Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ММС тээрмийн хөдөлгүүр, эргэлт удирдах өндөр хүчдэлийн давтамж хувиргагч ПЧВС суурилуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн  ажлын төмөр бетон суурийн буулгалт, металл хийц, тээрмийн будгийн ажлыг цаг хугацаанд нь хийгээд байна.

Мөн ӨНХ-ийн ЛК-72-75-р конвейерын галерейн их засвар, гадна кабелийн лоткины таг болон шугам хоолой засварлах, Урвалжийн хэсгийн  урвалж бэлтгэх корпусын шал, ханын их засвар, Нунтаглан баяжуулах хэсгийн  Е-Ж, А-Б тэнхлэгт байрлах ажлын өрөөнүүд,  шатны хонгилын их засвар, төв корпусын  В, Г, Д  тэнхлэгийн дагуу багануудыг зэврэлтээс хамгаалах зэрэг ажил гүйцэтгэв. Түүнчлэн төслийн хүрээнд Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажил эхэлсэн бөгөөд дотор ханын өрлөг, вакум цонх суулгалт, цэвэр бохир усны болон халаалтын шугамын ажил хийгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.