Бадминтоны тэмцээнд автотээврийн цехийнхэн аваргалав
Үйл явдал
/
2022-04-28
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 42-р спартакиадын Бадминтоны тэмцээн энэ сарын 24, 25-нд боллоо. Тэмцээнд 22 цехийн 121 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөр өрсөлдлөө. Том цехүүдээс эрэгтэй ганцаарчилсан төрлөөр АТЦ-ийн  Б.Даваасүрэн түрүүлж, Ил уурхайн С.Энхтайван дэд байр эзэлж, АТЦ-ийн М.Эрдэнэхүү гуравдугаар байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр ХМТАЦ-ийн Б.Бота түрүүлж, АТЦ-ийн Я.Мөнхтогтох хоёрдугаар байр, ДЦС-ын Г.Ариунцэцэг гуравдугаар байр эзлэв. Холимог хосын төрөлд АТЦ-ийн М.Эрдэнэхүү, Я.Мөнхтогтох нар түрүүлж, АТЦ-ийн Д.Эрдэнэбаатар, М.Гантуул нар дэд байр, Ил уурхайн Ч.Гансүх, Н.Бямбасүрэн нар гутгаар байрт шалгарсан юм.

     Жижиг цехүүдээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд СААЖЦ-ын Ж.Гэрэл-Эрдэнэ түрүүлж, мөн цехийн Отгонсэргэлэн, Геологи хайгуулын экспедицийн Э.Төрхүү нар удаалав. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд гэрээт цагдаагийн хэсгийн Б.Хишигдэлгэр нэгдүгээр байрт, Спорт цогцолборын Г.Мөнхчимэг, Оёдлын цехийн Баянжаргал нар хоёр, гуравдугаар байрт шалгарав. Холимог хосын төрөлд Спорт цогцолборын  Д.Уламсайхан, Э.Эрдэнэбаяр нар түрүүлж,  СААЖЦ-ийн Отгон-Эрдэнэ, Дэлгэрмаа нар хоёрдугаар байр, Спорт цогцолборын Ч.Бадамгарав Х.Эрдэнэдэлгэр нар гуравдугаар байр эзэллээ.

     Багийн дүнгээр том цехүүдээс Автотээврийн цехийнхэн түрүүлж, ХМТАЦ-ийн тамирчид хоёрдугаар байр, Ил уурхайнхан гуравдугаар байр, Дулааны цахилгаан станцын тамирчид  дөрөвдүгээр байрт шалгарав. Жижиг цехүүдээс Спорт цогцолборын тамирчид түрүүлж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын тамирчид хоёрдугаар байр, Гэрээт цагдаагийнхан гуравдугаар байр, Цахилгааны цехийн баг тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.252.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.