Ган замчид ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2022-04-29
Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн хамт олон 2020-2022 оны эхний улиралд гавьяаны амралтдаа гарсан 10 гаруй ахмадаа өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ган замчид эгнээнээсээ тэтгэвэрт гарч буй ажилтнуудаа үдэн гаргах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд сүүлийн жилүүдэд коронавируст цар тахлын улмаас олон хүн нэг дор цуглуулж хүндэтгэл үзүүлэх нөхцөл боломж бүрдээгүй.

Иймээс 2020 оноос хойш гавьяаны амралтдаа суусан ахмадуудаа урьж, ажлын байраар нь зочлуулан гурван үеийн уулзалт зохион байгууллаа. Залуу, дунд, ахмад үеийн ган замчид ажил, мэргэжлийн халуун яриа өрнүүлж, туршлагатай ажилчдаас тулгамдсан асуудлыг шийдэх зөвлөгөө авч, мэдлэг, ур чадвараас нь суралцаж байсан нь олзуурхууштай байв.

 

Хүндэтгэлийн энэхүү үйл ажиллагаагаараа шинэ амьдралын хэмнэлд дасан зохицохоор хичээж буй ахмадууддаа сэтгэлийн дэм өгөх, хамт олонтойгоо хамт байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийг зорьсон, гэж Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Ө.Минжмаа ярилаа.

Тээвэр ложистикийн төвийн шинэхэн ахмадууд Эрдэнэт үйлдвэрийнхээ цахим музейг үзэж, цехийн удирдлагуудтайгаа чөлөөт ярилцлага өрнүүлж, зоог барьснаар хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөв. Тээвэр ложистикийн төв нийт 78 ахмадтай болжээ.

д

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.