Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан сагсай суманд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-04-28
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ны өдөр /2022.04.27-2022.04.29/ хүртэл Сагсай, Цэнгэл, Улаанхус сумуудад ажиллахаар аян замдаа гарсан. Энэ удаагийн хуваарийн дагуу өглөөний уулзалтыг Сагсай сумын төвийн оршин суугч, хөдөлмөрчидтэй сумын Соёлын төвд зохион байгууллаа. Тус сумын төвийн оршин суугчид Засаг даргыг сум, цаашлаад багийн иргэд, малчдын амьдрал ахуй, хаваржилтын байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байгааг сайшааж, баярлан талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус сумын нутгийн удирдлага, төрийн байгууллагуудын ажилд дүн шинжилгээ хийж, хяналт тавин, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллаа.

Сагсай суманд  ажиллах үеэрээ шийдвэрлэсэн ажлууд

  • Харангатын гүүрийг сэргээн засварлах
  • Рашаантын голд шинээр гүүр барих
  • Тэрбум модны хүрээнд айл бүр 10 мод тарих,
  • Сумын сургуулийн байгууламжид дүн шинжилгээ хийж, засварын ажлын зураг төсөл гаргаж,  хэрэгжүүлэх газарт өргөн барих /эхний ээлжид хаалга, цонхыг солих/
  • 4 дүгээр багийн 16 өрхийг цахилгаанаар хангах асуудлыг 2023 оны улсын төсөвт эсвэл Орон нутгийн хөгжүүлэх сангийн саналд оруулж шийдвэрлэх
  • Мөн тус сумын иргэдээс ирсэн хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэхээр боллоо.

Хурлын төгсгөлд  мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

Сагсай сумаас аймгийн хошой аварга өрх 1, аймгийн аварга өрх 5, аймгийн аварга тариаланч 1 төрөн гарсан.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан иргэдэд  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, уг  бодлогын хүрээнд манай аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон талаар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийг   танилцуулж мэдээлэл өглөө.

Түүнчлэн өнөөдөр Цэнгэл сумын иргэдтэй өдрийн 14 цагт,  Сагсай сумын Даян багийн иргэдтэй оройн 17 цагт тус тус уулзалт хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.