Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан Цэнгэл сумын иргэдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-04-28

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн иргэдтэй уулзах уулзалт Цэнгэл суманд үргэлжилж,  тулгамдсан асуудлын талаар санал солилцож, төрийн байгууллагуудын үйлчилгээнд санал асуулга явууллаа. Уулзалтын үеэр  ард  иргэд Засаг даргад нээлттэй санал бодлоо илэрхийлж, зарим байгууллагуудад холбоотой гомдлоо хүргүүллээ.  Энэхүү иргэдийн хэлсэн гомдлын дагуу холбогдох байгууллагуудад анхааруулга өгч хэрхэн шийдвэрлэсэн тухай Засаг даргад тайлагнах үүрэг өглөө.

Мөн  тус суманд ажиллах үеэр дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

  • Цагаан голын Рашааны замыг сайжруулах, шаардлагатай хөрөнгийг замын сангаас шийдвэрлэх
  • Ерөнхийболовсролын сургуулийн В корпуцийн засвар, 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгт засвар хийх, / сургууль цэцэрлэгийн байгууламжид дүн шинжилгээ хийж, шаардлагатай төсвийг тогтоосны дараа хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөх/
  • Хогийн цэгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллах
  • Багийн засаг дарга нарт жилд дөрвөн удаа иргэдтэй уулзах уулзалт зохион байгуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгч ажиллав.

Мөн төрийн байгууллага, сумын удирдлагын ажилтнуудын цагийн бүртгэлийг хариуцаж, хяналт тавьж ажиллахыг  сумын ИТХ-ын ажлын албад даалгав. Учир нь  уулзалтын үеэр сумын удирдлагуудын талаар иргэдээс маш их гомдол яригдсан ба  2021 оны ажлын үр дүнгээр тус сум 12-р байранд орсон зэрэг гомдол давхардаж ирсэн тул Засаг дарга сумын удирдлагуудад хатуу сануулга өглөө.

Түүнчлэн тус сумд хийгдсэн санал асуулгын дүнгээр иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн ажилчид, газрын даамал, сургуулийн захиралтай холбоотой янз бүрийн агуулгатай гомдол их гарсантай холбогдуулан  тус албан хаагчдад хариуцсан ажлаа сайжруулж, иргэддээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай цаг алдалгүй хүргэхийг Засаг дарга онцлоо.  

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэнгэл суманд ажиллах хугацаанд шинээр баригдаж буй барилга байгууламж болон засвар хийгдэх байгууллагуудтай танилцлаа.    

Хурлын төгсгөлд  мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж, аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв. Цэнгэл сумаас аймгийн хошой аварга өрх 3, аймгийн аварга өрх 15 тодорсон болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.47.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.