Баянгол дүүрэгт 248 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
Үйл явдал
/
2022-04-28
Баянгол дүүргийн хэмжээнд 2022 онд Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгаснаар 1146 гарааш чөлөөлж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн хүрээнд 2, 3, 4, 5, 8, 9, 25 дугаар хорооны нийт 248 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 400 орчим гараашийг буулгаж, тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 2, 3, 4, 5, 8, 9, 25 ДУГААР ХОРООНД БУУЛГАЖ БУЙ ГАРААШИЙН БАЙРШЛУУД

  • БГД, 2-р хороо, 58-р байрны хойд талд 12, 59/1 байрны зүүн талд байрлах 8 гарааш
  • БГД, 3-р хороо, 50-р байрны ард байрлах 22 гарааш
  • БГД, 4-р хороо, 20-р сургуулийн хойд талд 53 гарааш
  • БГД, 5-р хороо, Тэмүүлэл хотхон, 81-р байрны хойд талд байрлалтай 39 гарааш
  • БГД, 8-р хороо, 94-р цэцэрлэгийн хажууд байрлах 100 гарааш
  • БГД, 9-р хороо, СОТ 2-1 байрны ойр орчимд байрлах 19 гарааш
  • БГД, 25-р хороо, Голден парк-1 хотхоны ард байрлах 7 гарааш

Дээрх ажлын хүрээнд чөлөөлсөн газарт авто зогсоол болон ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

БГД, 5-р хороо, Тэмүүлэл хотхон, 81-р байрны хойд талд байрлалтай 39 гарааш

БГД, 8-р хороо, 94-р цэцэрлэгийн хажууд байрлах 100 гарааш

БГД, 9-р хороо, СОТ 2-1 байрны ойр орчимд байрлах 19 гарааш

БГД, 25-р хороо, Голден парк-1 хотхоны ард байрлах 7 гарааш

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.