Сонгинохайрхан дүүрэгт Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, хандлага сэдэвт өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-04-28
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудийн хөгжлийн хэлтсээс “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, хандлага” сэдэвт өдөрлөгийг Зэвсэгт хүчний 150-р ангийн албан хаагчид болон гэр бүлийн гишүүдийн дунд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүлийн талаар зөв үзэл хандлага дадал, мэдлэгтэй иргэн болгож төлөвшүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож, тогтвортой харилцааг төлөвшүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих сэдвээр сургалт болсон юм. Сургалтын дараа Гэр бүлийн харилцаа, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга , Гэр бүлийн үнэ цэн, Гэр бүл төлөвлөлт, Үерхэл нөхөрлөл, аюулгүй болзоо сэдвийн хүрээнд тараах материал тарааж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.