Сонгинохайрхан дүүрэг Хаан банктай хамтран 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар боллоо
Үйл явдал
/
2022-04-29
Хаан банкны салбарын захирал Н.Нямбаярыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус ажлын хүрээнд 12 дугаар хорооны 1 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд 3x3 буюу хагас стандарт сагсан бөмбөгийн талбайг тохижуулахаар болсон.

Хаан банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжин ажиллахын тулд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн билээ.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс тус байгууллагын санаачилсан ажлыг дэмжин 12 дугаар хорооны 1-р байрны хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмших эрх болон тоглоом, сандлыг зөөвөрлөх, цахилгааны асуудал зэргийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.