Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагчид зөвлөлдлөө
Үйл явдал
/
2022-04-29
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа бүтцийн нэгжүүдийн эдийн засагчидтай чөлөөт уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал болон ажил үүрэгтэй холбоотой санал бодлыг нь сонсож, ярилцлаа. Эдийн засгийн хэлтсээс, үйлдвэрийн газар болон бүтцийн нэгжийг эдийн засгийн аргаар удирдахад эдийн засагчдын оролцоо, үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, хүний хөгжил, сургалт, эдийн засагчдын үнэлэмж зэрэг чиглэлээр илтгэл тавьж, тус бүрд нь хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргав. 

     Чөлөөт уулзалтын гол зорилго нь үйлдвэрийн оны эхний 1-р улирлын үйл ажиллагааны үр дүн гарсантай холбоотойгоор энэ хугацаанд ямар амжилт ололт, алдаа оноо гарав, хэрхэн засаж залруулах шаардлагатай байгааг илүү мэргэжлийн түвшинд нарийвчилсан байдлаар ярилцаж, зөвлөлдөхөд чиглэсэн байна. Аливаа асуудалд эдийн засгийн арга аргачлалыг шингээж, нягт нямбай уялдаа холбоотой ажиллах нь эдийн засагчдын гол үүрэг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

     Мөн цех нэгж бүрд орлого нэмэгдүүлж, өртөг зардлаа бууруулах боломж бололцоо хэр буйг дахин хэлэлцэж, нийт эдийн засагч нар дотроо ярилцан, гарсан санал дүгнэлтээ нэгтгэн төлөвлөгөө боловсруулахаар боллоо. Түүнчлэн, төлөвлөгөөгөө Төв штабын хурлаар хэлэлцүүлж, 2022 онд үйлдвэрийн хэмжээнд хэмнэх боломжтой болон нэмэлт орлого олох ямар санхүүгийн нөөц бололцоо байгааг тодорхойлж, ажиллах юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.67.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.