Баянгол дүүргийнТөрийн албан хаагчдын дунд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд мэтгэлцээн зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-29
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах” гэсэн зорилт, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албанд хүний эрх, жендерийн боловсрол олгох тогтолцоог нэвтрүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах бодлогыг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулна” гэж тус тус тусгасан.

 

 

 

Үүний дагуу Хүн бүрт тэгш эрх, тэгш боломжийг бий болгохын төлөө жендэрт суурилсан хөгжлийн бодлогыг тодорхойлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад Төрийн алба, төрийн албан хаагчид үлгэрлэн манлайлах зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байгаа Тэгвэл Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо,  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Тэгш эрх-оролцоо” сэдэвт мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй дээрх тэмцээнд Баянгол дүүргийн төрийн болон төрийн өмчит 20 байгууллагын 40 албан хаагч оролцож жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх, хүүхдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай холбоотой тодорхой шийдлүүдийн хүрээнд мэтгэлцэж, оюун санаагаа уралдуулж хорооны Зохион байгуулагчдын баг-Тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн баг-Дэд байр, Усан спорт, сургалтын төвийн баг-Гутгаар байр, Баянгол Шинэ өргөө ААТҮГ-ын баг-Тусгай байранд тус тус шалгарлаа.Ташрамд дурдахад манай улс 1924 оны үндсэн хуулиараа Ази тивд анх удаа эмэгтэй, эрэгтэй хүн адил тэгш эрхтэй гэж зарлаж, байсан бөгөөд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг Улсын Их хурлаар баталж байсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.