Л.Оюун-Эрдэнэ: АЛБАН ТУШААЛТАЙГАА зууралдсан дэд дарга нар гишүүд рүү ярихаа боль!! Цөөлнө л гэсэн бол ЦӨӨЛНӨ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-04-30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын хууль болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр "Төсвийн хэмнэлтийн тухай хууль"-н хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ хуулийг Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзээд УИХ-руу оруулсан. Өөрчлөлт өвдөлт өгнө. Мэдээж заримд нь хэцүү байгаа!! Агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа болиорой.  Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй.  Машин дээр ч гэсэн адил. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.3.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.