Олс таталтын Алт, Мөнгөн медаль уурхайчдынх боллоо
Үйл явдал
/
2022-05-03
Сар гаруйн хугацаанд үргэлжилж буй Багануур дүүргийн засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн –Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир спортын VIII их наадмын олс таталтын төрөл 04-р сарын 30-ны өдөр Спорт хорооны зааланд боллоо.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 41 багийн 369 тамирчин оролцож хүч чадал, арга техникээ хослуулан өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн Б.Мөнхбаатар ахлагчтай эрэгтэй баг аваргын алтан медаль, Ё.Цэндсүрэн ахлагчтай эмэгтэй баг мөнгөн медалийн болзол хангалаа. Олс таталтын төрөлд баг тамирчдаа амжилттай дасгалжуулж оролцуулсан Уурхайчин спорт цогцолборын пауэрлифтингийн багш У.Батбаяртаа болон нэг зорилго тэмүүлэл, багийн ажиллагааг харуулж медальт байранд шалгарсан уурхайчин тамирчдадаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.