Иргэний зөвшөөрөлгүйгээр БИЧЛЭГ ХИЙХ, хурууны хээг ашиглахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-03
Хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалдаг боллоо. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022  оны 5 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болсон. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болсон.
 
Дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг хүртэл уг хуулиар зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглосон юм. 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.