Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж буй эрт илрүүлэг Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эхлэж байна
Үйл явдал
/
2022-05-03
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн 6 насны багцаар улс орон даяар эхэллээ. 
 
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг 510м2 талбайд 18 өрөөг шинээр засварлан, бүрэн тохижуулж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны газрын дарга нар, НЭМГ-ын орлогч дарга болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч, ажилчид, БЗД-ийн 16 хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцлоо. Өнөөдрийн үзлэгээр БЗД-ийн 16 дугаар хорооны 34 /18-30 насны-22, 31-45 насны-3, 46-60 насны-9, 61-ээс дээш насны-9 / иргэнд эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог амжилттай хийлээ. 

 

 
 
  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.234.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.