Алтанбулаг суманд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-03
Монгол улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс иргэн бүрийг “Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг эхлүүлж байна.

Төв аймгийн хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”, Зуунмод сумын өрхийн Эрүүл мэндийн төв, Алтанбулаг суманд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Эрдэнэжаргал, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Г.Сувдаа, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Засаг даргын орлогч Г.Болдбаатар, сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Алтанхуяг болон байгууллагын дарга нар, төрийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчид оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн зохион байгуулалт, орон нутагт анхаарах асуудлаар мэдээлэл хийж, үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг насны бүлгээр нарийвчлан танилцуулсан юм.

Алтанбулаг сумын хэмжээнд 0-5 насны 357, 5-17 насны 600 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.